Нээлттэй Ажлын Байр


Манайд Харилцагч хариуцсан ажилтан /Client service executive/ нээлттэй ажлын байрыг зарлаад байна. Таныг өсөн дэвших, сурах, өөрийгөө хөгжүүлэх боломжоор хангаж чадах чадварлаг хамт олон хүлээж байна.

АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ҮҮРЭГ:
Судалгааны ажлын бүхий л үе шатуудад аргачлал, цаг хугацаа, төсөв, чанарын стандартын хүрээнд дэмжлэг үзүүлэх болон судалгааны тайланд анхан шатны шинжилгээ хийх (тайлбар статистик, ач холбогдлыг үнэлэх, чанарын судалгааны мэдээлэл хөрвүүлэх гэх мэт), үр дүнг тайлан хэлбэрт оруулах, хүснэгт график тайлбарлах.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

+ MS Office-ын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай (Word, Excel, Power Point)
+ Статистик, хэрэглээний математик, эконометрикийн чиглэлээр их дээд сургууль төгссөн /шинэ төгсөгч байж болно/
+ Тоон болон чанарын судалгааны анхан шатны мадлэгтэй
+ SPSS программын ерөнхий мэдлэгтэй
+ Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
+ Бичгийн болон харилцааны соёлтой, багаар хамтран ажиллах чадвар сайтай
+ Цагийн менежмент сайтай, цаг хугацааны болон ажлын ачаалал даах чадвартай
+ Бие даан аливаа ажлыг хөгжүүлэн ажиллах чадвартай

 

Эрхэм ажил горилогч та өөрийгөө дээрх шаардлагад нийцэж байна гэж үзвэл бидэнтэй Regzenkhandmaa.A@yr.com мэйл хаягаар холбогдоно уу.

Анкет авах хугацаа:
8 сарын 25-ыг дуустал

Холбогдох утас:
7011 1358 | 9009 9013


Join Us

Уай энд Ар Монголиа ХХК нь шинэ ажилтан сонгон шалгаруулахдаа бүх ажил горилогчдод ижил тэгш боломж олгож, шударга, нээлттэй зарчмыг баримталдаг бөгөөд шинийг эрэлхийлэгч, бүтээлч, өөрийгөө ажил мэргэжлийнхээ болон хувь хүнийхээ хувьд үргэлж хөгжүүлдэг хэн бүхэнд ажил олгохдоо таатай байдаг.

& Маркетинг, зар сурталчилгааны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч, дэлхийн 90 гаруй улсад салбартай, 90 жилийн туршлагатай;

& Судалгаа, шинжилгээний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч, дэлхийн 80 гаруй улсад салбартай, 60 гаруй жилийн туршлагатай (Kantar, TNS).

Дэлхийд хамгийн нэр хүндтэй, олон улсын хамгийн өргөн сүлжээ бүхий Уай энд Ар Монголиа ХХК-д ажилд орсноор та

  • Нэгдмэл зорилготой, бүтээлч, чадварлаг, залуу хамт олонтой мөр зэрэгцэн ажиллана.
  • Үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин урамшуулал авна.
  • Ажилтан бүхэнд ахиж дэвших, сурч хөгжих соёлыг бүрдүүлсэн, ижил тэгш боломж эдэлнэ.
  • Хөрөнгө оруулагчид, хамтрагч байгууллагууд, дэлхийн шилдэг мэргэжилтэн, зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, хөгжиж дэвших боломжийг эдэлнэ.
  • WPP, Y&R, Kantar, TNS олон улсын групп компаниудаас зарлаж буй өндөр шагналтай уралдаан, шалгаруулалтуудад оролцож өөрийгөө сорих боломж эдэлнэ.
  • Зар сурталчилгаа, маркетингийн судалгааны зах зээлд ажилладгаараа бахархах болно.

Ажилтан сонгон шалгаруулах үе шат:

  • Анкетын шалгаруулалт (онлайн, биечлэн)
  • Ярилцлагууд (ажлын байрны онцлогоос хамаарч 2-3 удаагийн ярилцлага хийнэ, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн шалгалт авна)
  • Асуудал шийдвэрлэх чадварын тест/Англи хэлний түвшин тогтоох шалгалт/Мэргэжлийн шалгалт
  • Эцсийн шийдвэр гаргах

Доорх 4 анкетаас сонгож, татаж аваад бөглөөд Regzenkhandmaa.A@yr.com имэйл рүү явуулна уу.