/ VMLY&R Mongolia

ВМЛ Уай энд Ар Монголиа нь маркетингийн харилцааны иж бүрэн үйлчилгээ үзүүлэгч анхны олон улсын агентлаг бөгөөд 2006 онд дотоодын эрэлт хэрэгцээнд үндэслэн үүсгэн байгуулагдаж, 2014 онд дэлхийд тэргүүлэгч маркетингийн харилцааны WPP группийн охин компани болон үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай агентлаг нь Монгол улсын зах зээлд маркетингийн харилцаа, зар сурталчилгаа, маркетингийн судалгааны чиглэлээр ажилласан 14 жилийн туршлагатай, дэлхийд өрсөлдөх бүтээлч, мэргэшсэн 50 орчим чадварлаг боловсон хүчинтэй Монголын тэргүүлэгч агентлаг юм.

Бид харилцагчдынхаа Итгэлт Түнш, Дотны Зөвлөх байх үндсэн зорилгын хүрээнд дараах үндсэн үйлчилгээнүүдээр харилцагчдынхаа бизнест тулгарч буй асуудлыг хамтдаа шийдвэрлэхийг зорин ажилладаг.

 

Маркетингийн харилцаа:
VMLY&R (Creating Connected Brand Experience)

Маркетингийн судалгаа:
Kantar (Understand People. Inspire Growth.)