/ БИДЭНТЭЙ НЭГДЭЭРЭЙ

ВМЛ Уай энд Ар Монголиа ХХК нь шинэ ажилтан сонгон шалгаруулахдаа бүх ажил горилогчдод ижил тэгш боломж олгож, шударга, нээлттэй зарчмыг баримталдаг. Аливаа  шинэ зүйлийг бүтээх чин эрмэлзэлтэй, хийсэн бүтээснээрээ бусдыг дагах бус манлайлахыг хүсэж буй бүх хүнд манай үүд хаалга үргэлж нээлттэй.

Манай компанид ажил орох хүсэлтэй хэн бүхэнд бид дараах боломжуудыг олгодог.

Зар сурталчилгаа, маркетингийн судалгааны чиглэлээр ажиллах сонирхолтой хүн бүрт зориулсан үндсэн ажлын байр

Анкет бөглөх

Оюутан болон сургуулиа төгсөөд удаагүй байгаа залуучуудад зориулсан цалинтай дадлагын хөтөлбөр

Анкет бөглөх

Мэдээлэл цуглуулалт болон бусад төсөл хөтөлбөрийн богино болон урт хугацааны гэрээт ажлын байр

Анкет бөглөх

Манай компанийн хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийн үеэр нэмэлт ажлын байр

Анкет бөглөх

/ Ажилтан сонгон шалгаруулах үе шат

1. Анкетын шалгаруулалт
Цахимаар эсвэл биечлэн ирж анкет бөгөлнө. Ирүүлсэн анкетаас эхний байдлаар шалгаруулна.

2. Ярилцлага
Ажлын байрны онцлогоос хамаарч 2-3 удаагийн ярилцлага хийнэ, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн шалгалт авна

3. Шалгалт
Асуудал шийдвэрлэх чадварын тест
Англи хэлний түвшин тогтоох шалгалт
Мэргэжлийн шалгалт

4. Эцсийн шийдвэр
Өмнөх үе шатуудыг амжилттай давсан ажил горилогчтой гэрээ байгуулна. 

/ Яагаад бид гэж?

Маркетинг, зар сурталчилгааны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч, 90 гаруй улсад салбартай, 90 жилийн туршлагатай VMLY&R компанитай нэгдэх. Судалгаа, шинжилгээний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч, дэлхийн 80 гаруй улсад салбартай, 60 гаруй жилийн туршлагатай Kantar компанийн нэг хэсэг болох юм.

Дэлхийд хамгийн нэр хүндтэй, олон улсын хамгийн өргөн сүлжээ бүхий ВМЛ Уай энд Ар Монголиа ХХК-д ажилд орсноор та

  • Нэгдмэл зорилготой, бүтээлч, чадварлаг, залуу хамт олонтой мөр зэрэгцэн ажиллана.
  • Үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин урамшуулал авна.
  • Ажилтан бүхэнд ахиж дэвших, сурч хөгжих соёлыг бүрдүүлсэн, ижил тэгш боломж эдэлнэ.
  • Хөрөнгө оруулагчид, хамтрагч байгууллагууд, дэлхийн шилдэг мэргэжилтэн, зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, хөгжиж дэвших боломжийг эдэлнэ.
  • WPP, VMLY&R, Kantar олон улсын групп компаниудаас зарлаж буй уралдаан, тэмцээнд оролцож өөрийгөө сорих боломж эдэлнэ.