/ Бидний тухай

Дэлхийд тэргүүлэгч маркетингийн харилцааны WPP группийн охин компани VMLY&R группийн Монгол дахь албан ёсны салбар болон ажиллаж, уламжлалт зар сурталчилгааны салбарт ажилласан 12 жилийн туршлагаа, дижитал маркетингийн шинэ мэдлэг, технологийн дэвшилтэт шийдэл болон бүтээлч сэтгэлгээг хослуулан “Connected Brands”-ийг бий болгох үндсэн зорилготой ажилладаг.

2019 оны 9 сард Дэлхийд тэргүүлэгч зар сурталчилгааны агентлаг Young&Rubicam групп болон дижитал маркетингийн VML агентлагууд нэгдэн VMLY&R агентлаг болон шинэчлэгдсэн юм. Энэхүү шинэчлэлтийн хүрээнд тус агентлаг нь дэлхий даяар 7000 гаруй ажилтнуудынхаа ур чадварт тулгуурлан бүтээлч байдал, технологи, соёлын ялгаатай байдлыг харгалзан харилцагчдынхаа үнэ цэнийг улам бүр дээшлүүлэх шинэлэг шийдлүүдийг санал болгож байдаг билээ.

Олон улсын туршлага, мэдлэг ур чадвар

  • Дэлхийд тэргүүлэгч маркетингийн харилцааны WPP группийн охин компани болох VMLY&R группийг Монголдоо төлөөлж дэлхийд тэргүүлэгч технологийн шийдэл, туршлагыг Монголын зах зээлд нэвтрүүлэх боломж
  • Монголын зах зээлд, өргөн хэрэглээний салбараас уул уурхайн салбар хүртэл олон салбрат ажилласан 14 жилийн туршлага
  • Олон ургальч үзэл, бүтээлч сэтгэлгээ, өндөр ур чадвар бүхий чадварлаг боловсон хүчин

Бидний амжилт:

  • 2015 онд Монгол улсын “Оны шилдэг агентлаг”
  • 2016 онд Азийн зар сурталчилгааны салбарын ‘Spikes Asia” festival of Creativity’ наадмын мөнгө, хүрэл цомын эзэн

Бид бүтээлч сэтгэлгээ, технологийн шинэ шийдэл болон соёлын онцлогт тулгуурласан маркетингийн харилцааны цогц шийдлийг стратеги төлөвлөлтөөс үр дүнтэй хэрэгжилт хүртэлх бүхий л шатанд харилцагчиддаа санал болгож тэдний брэндийн үнэ цэнийг өсгөн салбартаа манлайлахад тусалдаг.

Бидний үйл ажиллагаандаа баримталдаг зарчим бол салбараа манлайлан харилцагчдынхаа үнэ цэнийг өсгөх юм. Тиймдээ ч бид үргэлж бусдаас өөрөөр сэтгэж, харж илүү бүтээлчээр ажилласаар ирсэн. Үүний тулд бид хэрэглэгчдийн тоон мэдээлэл болон чанарын судалгаанд тулгуурлан тэдний дотоод мөн чанарыг таньсны үндсэн дээр хэрэглэгчийн хандлагыг (customer experience) цогцоор нь тодорхойлж шинээр чиглүүлэхийг эрмэлздэг.

Хэрэглэгчдийн хэзээ, хаана байхаас үл хамааран брэнд хэрэглэгч хоёрын байнгын харилцааг бий болгож, хэрэглэгчид хоорондоо тухайн брэндийн үнэ цэнийг хуваалцдаг, эргээд брэнд нь  хэрэглэгчидтэйгээ нягт уялдаатай харилцдаг гинжин холбоог бүтээхээр зорьдог. Хорвоогийн юмс бүхний хооронд нарийн уялдаа байдагт бид итгэдэг. Тиймээс ч шинэ соргог бүхнийг мэдэрч тэдний нарийн хэлхээг шингээсэн цогц маркетингийн стратеги төлөвлөлт, идэвхжүүлэлтийг боловсруулж “connected brand” бүтээх зорилгодоо хүрэхийн тулд тасралгүй ажилладаг.

Бид харилцагчдынхаа бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчидтэй нь ойртуулж, тэдгээр хэрэглэгчдээс бүлэг хэрэглэгч үүсгэн, улмаар бүх нийтийг хамарсан хэрэглэгчийн багц үүсгэхийг зорьдог.

Хэрэглэгчдийн хэрэглээ, амьдралын хэвшил нь цахимжих тусам компани, байгууллага, бизнес эрхлэгчид өөрсдийн борлуулж буй бүтээгдэхүүн үйлчилгээ, брэндүүддээ технологийн шийдлийг тусгах, хэрэглэгчдийнхээ амьдралын хэвшлийн салшгүй нэгэн хэсэг болгон амьдруулахад зайлшгүй шаардлага тулгардаг. Бид харилцагчиддаа бүтээлч сэтгэлгээ, технологийн шийдэл, соёлын онцлогийг хослуулан дараах үйлчилгээнүүдийг санал болгодог.

Brand Experiences:

  • Брэндинг, стратеги төлөвлөлт
  • Дижитал болон уламжлалт маркетингийн харилцаа
  • Бараа бүтээгдэхүүний идэвхжүүлэлт, сошиал болон бусад төрлийн контент бүтээх
  • Энтертайнмент арга хэмжээ, тоглоом бусад

Салбарын туршлага:

  • Шингэн хүнсний салбар /2006 оноос хойш/
  • Жижиглэн худалдааны салбар
  • Харилцаа холбоо, технологийн салбар /2014 оноос хойш/
  • Уул уурхайн салбар /2016 оноос хойш/
  • Гадаад харилцааны салбар /2017 оноос хойш/ -т байнгын харилцагчидтай ажиллаж илүү туршлага хуримтлуулсан хамт болон билээ.

/ Бидний хийсэн ажлууд

Бид үргэлж шинэлэг, бүтээлч, шилдэг ажлуудыг харилцагчиддаа зориулан хийхийг хичээсээр ирсэн бөгөөд бидний хийсэн ажлын жишээнүүдээс үзнэ үү.

Цааш үзэх

/ Манай харилцагчид

Байгуулагдсан цагаас эхлэн өнөөг хүртэл хамтран ажилласан бүх харилцагчиддаа бид үргэлж талархдаг. Энэ хугацаанд бид бизнесийн бүхий л салбарт үйл ажиллагаа явуулдаг олон зуун харилцагчдынхаа өсөлт, хөгжлийн нэгэн хөшүүрэг нь болж чадсанаараа бахархдаг билээ.

Энэ бүх хугацаанд бидэнтэй үргэлж хамт байгаа та бүхэнд баярлалаа!

/ Бид хэн бэ?

Манай компанийн хамгийн үнэт баялаг бол бидний бахархал болсон ажилтнууд билээ. Олон ургалч үзлийн ундарга болсон манай хамт олон салбартаа нэр хүндтэй, хамгийн туршлагатай мэргэжилтнүүдээс авахуулаад дөнгөж сургуулиа төгссөн авьяаслаг залуусаас бүрддэг.

Та бүхэн манай авьяаслаг хамт олонтой танилцана уу.

Дэлгэрэнгүй