/ Б. Анужин

Харилцагч хариуцсан ажилтан

anujin.b@vmlyr.com
+97670111357

Инээд хөөр, эрч хүч дүүрэн Анужин маань манай хамт олны нандин эрдэнэ. Тэрээр 2017 онд бизнесийн удирдлагын чиглэлээр КТМС-ийг төгсөж улмаар ‘B Production’-нд санхүү хариуцсан менежерээр ажлын гараагаа эхлүүлж байжээ. Түүний оролцон зохион байгуулсан “12 ертөнц” тоглолт нь Монголын орчин үеийн хөгжмийг шинэ түвшинд гаргасан шоу тоглолт болсныг салбарын мэргэжилтнүүдийн сэтгэгдэл болон үзэгчдийн тооноос харж болно.

2019 оны зун бидэнтэй нэгдсэн Анужин маань манай креатив албаны бүхий л төслүүдэд оролцож байгаа бөгөөд Samsung брэндийн дижитал маркетингийн кампанит ажлуудад голлон ажиллаж байна. Олон улсын байгууллагад ажиллаж үзэх хүсэл тэмүүлэл нь түүнийг бидэнтэй хөтлүүлсөн бөгөөд ажлынхаа юунд хамгийн их дуртай вэ гэж асуухад тэрээр “байгууллагын соёл, хамт олон, ажиллах орчин” гэж хариуллаа.

Хэдийгээр санхүүгийн мэргэжилтэй ч зар сурталчилгааны салбарт маш хурдан мэргэшиж буй түүнийг бахдам ирээдүйг хамтдаа бүтээлцэж буйдаа бид үргэлж баяртай байдаг.