/ Б. Байгалмаа

Харилцагч хариуцсан менежер

baigalmaa.b@vmlyr.com
+97670111357

Харилцагч хариуцсан менежер Байгалмаа маань 2006 онд КТМС-ийг Олон улсын бизнесийн удирдлагын бакалавраар төгсөж залгуулан Кардиффын Их сургуульд магистрын зэргээ 2009 онд Лондонд дүүргэжээ. Ажлын гараагаа Голомт банкнаас эхлүүлж Хүний нөөцийн сургалтын ажилтан, Гүйцэтгэх захирлын туслах, Бизнесийн Аудитор болон Комплаенсийн хэлтэст Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан туршлагатай. Голомт банканд ажиллах хугацаанд банкны салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол банкнаас Баярын бичгээр шагнажээ.

2019 оноос манай хамт олны нэг хэсэг болж маркетинг, зар сурталчилгааны салбарыг сонгосон юм. Байгалмаа маань хоёр хүүхдийн завгүй ээж, гэхдээ чөлөөт цагаараа дуулах, цэнгээнт бүжгээр хичээллэх дуртай. Түүнээс ажлаасаа авдаг хамгийн таатай зүйлийн тухай асуухад “Ганц үгээр тодорхойлбол HOME. Хүн гэртээ байхдаа хамгийн тухтай, хамгийн өөрөөрөө байж чаддаг. Мөн ажилдаа чин сэтгэлтэй, өөрийнхөөрөө чөлөөтэй сэтгэж, нэг нэгнээ хүндэтгэн хамтран баг болж ажиллаж буй нижгэнэсэн залуучууд, үе тэнгийнхэн, ах эгч нар, ажилтнуудаа ойлгож дэмжиж ажилладаг удирдлагууд хамтаараа нэгэн гэр бүл шиг нэг зорилгын төлөө ажилладаг учраас тэрээ.” гэсэн юм.

Тэрээр бидэнтэй нэгдээд удаагүй ч аль хэдийн манай хамгийн чухал харилцагчдыг хариуцан ажиллаж олон арван маркетинг, зар сурталчилгааны төслүүд дээр амжилттай ажиллаад байгаа билээ.