/ Б. Баянмөнх

График дизайнер

Манай багийн хамгийн отгон гишүүдийн нэг график дизайнер Баянмөнх буюу Баянаа маань 2019 онд их сургуулиа төгсөөд бидэнтэй нэгдсэн юм. Түүний хувьд бүтээлч компанид ажиллахад шаардлагатай бүхий л ур чадварыг өөртөө эзэмшиж, улам хөгжсөөр байгаа залуу уран бүтээлч. Фото, видео зураг, дижитал зураг,  график дизайны олон төслүүдэд өөрийгөө дайчлан идэвх санаачлага дүүрэн ажиллаж байгаа юм.

Баянаагийн хувьд зөвхөн дизайнаас гадна багаасаа скейтбойрдоор хичээллэдэг байсан нь дизайнер мэргэжил сонгоход том нөлөө үзүүлсэн байна. Мөн түүнчлэн хөл бөмбөг, уулын аялал, усан сэлэлт зэрэг олон төрлийн спортын хорхойтон хичээллэгчээр барахгүй 2018 онд “Skater of the Year” шагнал хүртэж байсан байна.

ВМЛ УАЙ ЭНД АР ХХК-ний найрсаг уур амьсгал, бүтээлч байдал, шинийг эрэлхийлэх, багаар ажиллах байдал түүнд хамгийн их таалагддаг гэнэ. Бид ч гэсэн түүний ур чадвар, бүтээлч хандлагаараа манай креатив албанд маш хурдан дасан зохицож аль хэдийн манай нэгэн чухал хэсэг болсонд баяртай байгаа.