/ Б. Бэхээдэй

Ахлах арт директор

bekheedei.b@vmlyr.com
+97670111357

Манай Ахлах Арт Директор Бэхээдэй маань 2009 онд Монгол Урлагийн Зөвлөлөөс ажлын гараагаа эхлүүлж, хоёр жилийн дараа манай креатив албанд арт директор болсноор бидэнтэй нэгдсэн манай анхдагчуудын нэг. Бидэнтэй ажиллах хугацаандаа олон арван дэлхийн болон дотоодын брэндийн зар сурталчилгаа, маркетингийн харилцааны кампанит ажлууд дээр хамт олноо манлайлан амжилттай ажиллаж байна. 2017 онд тэрээр Унгар улсын ЗГ-ийн тэтгэлгээр Будапештын Корвинусын их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалаад бидэнтэй 2019 оноос буцаж нэгдээд байгаа билээ.

Тэрээр өөрийнхөө тухай “багаасаа л дүрслэх урлаг, шугам зурагт дуртай байсан болоод ч тэр үү, график дизайнд дурлагч. Бас аялах, гүйх, хөл бөмбөг тоглох дуртай. Энд тэнд гарсан үзэсгэлэнгүүдийг ер нь очоод үзчихдэг. Одоогоор хорь гаруй орноор аялаад байгаа, ихэнхийнх нь уран зургийн галерейг үзсэн”. Тэрээр 2009 онд “өөрчлөлт” нэртэй бүтээлээрээ Tiger translate наадмын тэргүүн байр, Австралид болсон тэмцээнээс дэд байр хүртэж Дани улсад болсон олон улсын наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан байна. Зөвхөн арилжааны төслөөс гадна тэрээр гэр бүлийн хүчирхийллийн эсрэг “Үл үйлд”, “Happy from UB” зэрэг олон нийтийн ажиллаж байсан.