/ Г. Золбоо

Харилцагч хариуцсан менежер

zolboo.g@vmlyr.com
+97670111357

Харилцагч хариуцсан менежер Золбоо маань “Easy Ride Mongolia” болон “Mongolia Talent Network” компаниас ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд тухайн үедээ манай хэд хэдэн ажилтныг урвуулах гэж оролдож байснаа хөгжилдөн ярих дуртай. Багаасаа шүлэг тэрлэж, зураг сараачиж, хөгжим оролддог байсан нь түүний бүтээлч салбар луу татагдах болсон гол шалтгаан байж магадгүй юм. 2017 оны өвөл Mad men олон ангит киног үзэж суухдаа Y&R нэрийг хэд хэд сонссоноор бидний тухай судалж Монгол улсад салбар нь байснаар төдийгүй бидний заримтай аль хэдийн холбогдсон байсан нь түүнийг хүслийг улам бадраасан аж.

Олон төрлийн зүйл оролдож, туршиж байсан ч манайд ирсэн цагаасаа өөрийнхөө байх ёстой газрыг “энэ л юм байна!” гэсэн дүгнэлтэд хүрсэн тэрээр бидэнтэй нэгдсэн 2018 оны 9 сарын 1-нийг  амьдралынхаа шинэ хуудсыг хүсэл тэмүүлэл дүүрэн эхлүүлсэн өдөр гэж тодорхойлдог. VMLY&R-аар овоглоод удаагүй ч CU Mongolia, Samsung Electronics, UNICE, Herbalife зэрэг бидний урдаа барьдаг олон чухал харилцагчдын урт болон дунд хугацааны олон арван төслүүдийг хариуцан маш амжилттай ажиллаж байна. Идэвх санаачлага, ур чадвараараа манлайлан манай хамт олонд цоо шинэ эрч хүч нэмж буй Золбоо маань салбарын тэргүүлэх мэргэжилтэн болно гэдэгт бид бүрэн итгэлтэй байдаг.

Түүний хувьд ажилдаа ороод удаагүй байхдаа “Spikes Asia” Festival of Creativity наадмын “Young Spikes” тэмцээний Монгол дахь шалгаруулалтад Арт Директор Намкагийн хамт “Намбо Уан” нэртэй төслөөр орж, 2-р байрт шалгарсан амжилттай.

Бүтээлч салбар дахь өөрийнхөө ирээдүйг “зуны наранд туяаран цацрах зулай шиг нь тод гэрэлтэнэ” гэдэгт Золбоо итгэдэг.