/ Т. Энхдулам

Арт директор

enkhdulam.t@vmlyr.com
+97670111357

Манай арт директор Энхдулам буюу Эдү маань АНУ-д Mass Communication буюу олон нийтийн мэдээлэл, тэр дундаа зар сурталчилгаа, ПР чиглэлээр нарийвчлан суралцаж 2010 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Минисота мужийн Моорхэйд хотын Захирагчийн албанд Хэвлэмэл мэдээллийн ажилтнаар жил гаруй хугацаанд ажиллаад эх орондоо эргэн ирж 2012 онд бидэнтэй нэгдсэн юм.

Оюутан ахуйдаа АНУ-н Миннесота хотод зохиогдсон зар сурталчилгааны тэмцээнүүдэд амжилттай оролцож нийт 6 шагнал авч, зар сурталчилгаа гэх энэхүү бүтээлч салбарт илүү дурлах болсон.

Тэрээр өөрийнхөө ажлын тухай ярихдаа “Миний мэргэжил бол бүтээлч сэтгэлгээ, стратеги судалгаа хослуулан асуудал шийддэг онцгой мэргэжил. Бидний ширээн дээр амар хялбар даалгавар ирэх нь ховор. Харилцагч байгууллагууд маань өөрсдийн дотоод чадамжаасаа хэтэрсэн, шийдвэрлэж чадаагүй тийм ажлуудаа бидэнд даалгавар болгон өгдөг. Надад ховор олдох баг, хамт олон маань нэг гэр бүл шиг бие биенээ дэмжиж ажилладаг учраас ямар ч ажлыг тус бүрийн онцгой өнцгөөр харж, бүтээлч шийдэл гаргаж чаддаг авьяаслаг, мэдрэмжтэй, cool залуус байдаг.”

Эдү маань манай креатив албаны орлуулашгүй нэгэн гишүүн бөгөөд бидэнтэй ажиллах хугацаандаа олон улсын болон дотоодын олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.