/ Д. Намуундарь

Арт директор

Намуундарь буюу манай Намка маань дижитал маркетинг, сошиал медиа маркетингийн чиглэлээр салбартаа тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг гэж бид үнэлдэг. 

Намка анх биотехнологийн чиглэлээр МУИС-д суралцаж байсан бөгөөд өөрийгөө энэ чиглэлээр ирээдүйд ажиллах хүн биш юм байна гэдгээ 2-р курсдээ ойлгоод, өөрийн хүсэл сонирхлыг татдаг маркетингийн чиглэлээр сурахаар Бизнесийн удирдлагын сургуулийг сонгон Английн нийслэл Лондон хот руу зорьсон байна. Багаасаа өөрийн сонирхол болох график дизайны чиглэлээр өөрийгөө хөгжүүлэн чөлөөт цагаа өнгөрүүлдэг байсан нь маркетингийн мэргэжилтэн болоод ажил дээр гарахад нь маш их хэрэг болсон гэдэг. 

Төгсөх жилээ дэлхийн том зар сурталчилгааны агентлагуудын нэг Y&R компани Монголд салбараа нээснийг сонссон тэрээр эзэмшсэн мэргэжил, сонирхол нь манай компанид яг тохирох юм шиг санагдаж энэ л компанид ажилд орохыг битүүхэн мөрөөдөж байсан гэдгээ нуудаггүй. 2017 оны зун бидэнтэй нэгдсэн Намкагийн хамгийн анхны ажил Английн What3Words компанийг Монголын зах зээлд таниулах кампанит ажлын сошиал медиа  идэвхижүүлэлт байв. Анхны төслөө маш амжилттай хэрэгжүүлж, АНУН компани, CU сүлжээ дэлгүүрийн сошиал медиа идэвхижүүлэлтийг хариуцан ажилласнаар эргэлт буцалтгүй дижитал маркетинг, сошиал медиа маркетингийн чиглэлээр мэргэшиж олон компани, брэнд бүтээгдэхүүнийг зорилтот хэрэглэгчтэй нь үр дүнтэй, бүтээлчээр холбох дэвшилтэт шийдлийг санал болгон ажиллаж байна. 

Намка орчин үеийн залуусийн нэгэн адил олон нийтийн идэвх маш сайтай нэгэн. Найзуудтайгаа хамтран “Бяцхан Агаар” хандивын аяныг зохион байгуулж нийт 16,000 ам. доллар босгож хотын 14 эмнэлэг3 цэцэрлэгт 88 агаар шүүгч хандивласанМөн уран бүтээлч Магнолионы 2017 онд зохион байгуулсан тоглолт, 2020 онд гаргасан “Caroline” дууны клип дээр арт директороор ажиллаад байна. Багаасаа л төгөлдөр хуур тоглосон бөгөөд 2009 болон 2020 онд бие даасан тайлан тоглолтоо олны хүртээл болгожээ. 

Мэргэжлийн чиглэлээр ур чадвараа сорихоор “Spikes Asia” Festival of Creativity наадмын “Young Spikes” тэмцээний Монгол дахь шалгаруулалтанд 2019 онд ажлын хамтрагч Золбоогийн хамт оролцон 2-р байрт шалгарсан амжилттай. 

Эцэст нь тэрээр өөрийгөө ердөө хоёр үгээр илэрхийлсэн нь “Proud Hufflepuff” гэв.