/ А. Наранбаатар

Арт директор

Манай арт директор Наранбаатар, бидний дууддагаар Наба маань креатив албанд дижитал маркетингийн давцан дахь ахлах дайчин гэж хэлж болно. Тэрээр 2014 онд их сургуулиа төгсөөд MBC компанид брэнд маркетингийн ажилтнаар ажлын гараагаа эхлүүлж дараагаар нь 2017-2019 оны хооронд Голомт банкны дижитал маркетингийн багийг хариуцсан ахлах менежерээр ажилласнаар дижитал маркетингийн чиглэлээр мэргэшиж эхэлжээ.

2019 оны 12 сараас бидэнтэй нэгдэж өөрийн ур чадвар, туршлагаа манай хамт олонтой харамгүй хуваалцан ажиллаж байна. Түүний чөлөөт цаг бас л завгүй өнгөрдөг, фото зураг болон stop motion сонирхогч. Өөрийгөө үргэлж сорих дуртай Наба маань спорт явган аялалд 3 жил дараалан оролцож нийт 320 км алхаж спортын 3-р зэрэг авч байжээ.

Өөрийнхөө тухай хэлэхдээ тэрээр “уран сайхны кино шимтэн үзэгч, чимээгүй, дотогшоо хүн боловч заримдаа хөгжилтэй” гэжээ.

Хэлэх дуртай үг: Амьдрал гэнэтийн зүйлсээр дүүрэн