/ Э. Орхонболд

Арт директор, copywriter

Манай компанийн хамгийн анхны гишүүн арт директор, copywriter Орхонболд буюу Око маань Япон улсын Хоккайдоо их сургуульд Маркетинг, Зар сурталчилгааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Оюутан ахуйдаа дэлхийн зар сурталчилгааны хамгийн алдартай компаниудын нэг Дэнцүгээс зарласан зар сурталчилгааны тэмцээнд “Энх тайван ба зар сурталчилгаа” уралдаанд тусгай байрын шагнал авч байжээ.

Японоос ирсэн даруйдаа буюу 2008 онд Око маань манай креатив албаны анхны гишүүн болж одоог хүртэл ажилласаар байгаа билээ. Энэ хугацаанд түүнд хамтран ажиллаж үзээгүй бизнесийн салбар бараг л үлдээгүй. Түүний ажиллаж байсан, зохион байгуулсан маркетингийн кампанит ажил хэдэн зуугаар тоологдоно.

Ажлынхаа тухай ярихдаа тэрээр “аливаа зар сурталчилгааны амин сүнс нь бүтээлч санаа байдаг учир шинэ санаа гаргах болгондоо таашаал авч  аз жаргалыг мэдэрдэг учраас би ажилдаа хайртай.” гэж хариулсан юм. Тэрээр Монголоос анхны бөгөөд цорын ганц удаа хүртсэн Spike Asia наадмын мөнгө, хүрэл цомыг авчирсан кампанит ажил дээр голлон оролцсон гишүүдийн нэг. Үүнээс гадна олон улсад зохион байгуулагддаг “Tiger Street Football” тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад баг хамт олноо манлайлан оролцсон.