/ Б. Очирхуяг

Ахлах арт директор

Очирхуяг буюу бидний дууддагаар Очи маань 2008 онд креатив алба байгуулагдахад бидэнтэй нэгдсэн манай компанийн анхны гишүүдийн нэг. Тэрээр хүсэл сонирхлоо даган 2010-2012 оны хооронд АНУ-ын Сан-Франциско хотод кино судлал, найруулагчийн мэргэжлээр суралцаж өөрийгөө улам цэнэглээд эргэн хамт олонтойгоо нэгдсэн билээ.  

Тэрээр Оюу толгой, EBRD, Heineken, Coca-Cola, Herbalife, Гоёо, Tiger зэрэг олон брэндийн зар сурталчилгаа, маркетингийн харилцааны кампанит ажлууд дээр баг хамт олноо манлайлан оролцож, хариуцлагатай, бүтээлч, зарчимч байдлаараа бусдад үргэлж үлгэр жишээ болдог нэгэн юм. 

Очи өөрийнхөө тухай “Артхаус чиглэлийн кино үзэх, хөгжмийн арга хэмжээ, концерт үзэхүүргэвчтэй аялал хийж, шинэ орчинд төөрөх дуртай” гэсэн юм. Одоогоор 20 гаруй орноор аялсан Очи сонгодог урлаг, тэр дундаа сонгодог хөгжим, балетийн урлагийн шимтэн үзэгч. Кино урлагтай салшгүй холбогдсон тэрээр баримтат болон уран зохиолын номонд мөнгө зарцуулах дуртай. Ном унших маш дуртай байсан ч сүүлийн үед завгүй амьдралын хэмнэлээс болоод үүнийгээ орхигдуулсныгаа ухаарч одоо буцаж уншиж хэвшихээр шамдаж явна. 

Магадгүй түүний эзэмшсэн олон улсын харилцаа, кино урлагийн хос мэргэжлээс үүдэлтэй болоод ч тэрүү, түүний ажилласан бүхий л төслүүд маш нарийн төлөвлөгдөж, жижиг гэлтгүй бүх зүйлийг тооцоолсон байдгийг багийнхан нь андахгүй.