/ Цахим Золголт

2020 оны уламжлалт цагаан сарын баяраар дэлхий нийтийг түгшээж буй Ковид-19 цар тахал манай улсад тархах өндөр эрсдэлтэй байсан үед Оюу толгой ХХК-ийн зүгээс цахим золголт санаачлалыг гарган олон нийтэд хүргэх шийдвэр гаргасан юм. Ийнхүү манай агентлагийн хэрэгжүүлсэн #ЦахимЗолголт цахим кампанит ажлын дэлгэрэнгүй танилцуулгыг хүлээн авна уу.

Асуудал:

Тухайн үед цар тахлын аюул манай өмнөд хөршийг бүтэн нэрвэж байсан бөгөөд цагаан сарын баяраар улс орон даяараа тархсан харамсалтай үйл явдал болоод байлаа. Манай улсын хувьд ч цагаан сарын баярын үеэр олон хүн цуглах, хөдөө орон нутаг уруу аялах хамгийн их эрсдэлтэй үе байсан юм. Мөн бидний уламжлалт золголтын үйл явц нь вирус дамжих хамгийн боломжит нөхцөлийг үүсгэхээр байсан нь аюулын харанга дэлдэж байсан юм.

Шийдэл:

Уламжлалт цагаан сарын баярын бүх зан үйлийг цахимд шилжүүлэх боломжтойг бид олж харан #ЦахимЗолголт hashtag ашиглан зан үйлийг цахим орчинд хийх орчинг бүрдүүлэх зорилгоор Facebook, Instagram зэрэг платформд зориулсан хөдөлгөөнт зураг буюу стикер, AR Filter, болон зааварчлагаа видео зэрэг олон төрлийн контентыг гаргаж олон нийтийг уриалахад манай кампанит ажлын шийдэл оршиж байв.

Үр дүн:

14 хоногийн хугацаанд хэрэгжсэн энэхүү кампанит ажил нь манай агентлагийн хэрэгжүүлсэн хамгийн үр дүнтэй кампанит ажлуудын нэг болсон. Давтагдсан тоогоор нийт 6,9 сая хүнд #ЦахимЗолголт кампанит ажлын контентууд хүрсэн юм.

CAMPAIGN IMPRESSION:
6,907,492

CAMPAIGN REACH:
1,449,209

STICKER IMPRESSION:
359,800

FILTER IMPRESSION:
78,276