/ Өв соёлын баатар

Монголын уламжлалт баяр наадмын үеэр хурдан морийг бага насны хүүхдүүд унаж уралддаг заншилтай. Ямар ч морин уралдааны үеэр хүүхэд мориноосоо унаж, бэртэх эрсдэл байдаг. 2017 оноос 2018 онуудад зохиогдсон хурдан морины уралдаануудын үеэр нийт 942 хүүхэд мориноосоо унаж, түүнээс 22 хүүхэд бэртэж, 1 хүүхэд хүнд гэмтэл авсан байдаг.

Санаа:

Их хурд 8 наадмын үеэр уралдаанч хүүхдүүдийг “Наадмын талбай дээрх хамгийн үнэ цэнэтэй” зүйл гэдгийг сануулж, уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг байнга нэгдүгээрт тавихыг бүх талуудад сануулах зорилготой.

Шийдэл:

Олон нийт, уяачид, эцэг эхчүүд болон наадам зохион байгуулагчдад зориулан өргөн хүрээний мэдээллийн аян эхлүүлсэн. Бүтэн сарын хугацаанд биллбоард, ТВ реклам, онлайн болон сошиал сувгуудаар бүтээлч, анхаарал татсан контентууд боловсруулан цацсан. Мөн Их хурд 8 наадмын үеэр уралдаанч бүх хүүхдүүдэд хамгаалалтын хэрэгсэл бэлэглэж мөн эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулсан.