/ VMLY&R Mongolia компани ойн баяраа тэмдэглэлээ

2019 оны 9 сарын 26-ны өдөр VMLY&R компани байгуулагдсаны 1 жилийн ойгоо тохиолдуулан дэлхий даяар байрлах 82 орны салбарт нэгэн зэрэг ‘Foundation Day’ буюу “Өгөх /Үүсгэн байгуулагдсан?/ өдрийг” зохион байгууллаа. Дэлхий дахины бүх салбар оффисын нийт 7.000 орчим ажилтан нийгэмдээ тустай сайн дурын үйл ажиллагааг улс бүртээ зохион байгуулсан юм. Монгоын салбар оффисын зүгээс бид #Hi5Anir челленжийг олон нийтийн сүлжээгээр болон компанийн ажилчдынхаа дунд амжилттай өрнүүллээ.

Дэлхий даяар тэмдэглэсэн энэхүү өдрийг “Connecting Hearts, We Are One” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд манай хамт олон 2018 оны  Олон улсын Соробан сампин, цээж тооллын тэмцээний Гранпри шагналт Анир охины 2019 оны тэмцээний зардалд хандив цуглуулах ажлыг санаачилсан юм.

#Hi5Anir челленжийн хүрээнд цугласан мөнгийг Анир охины замын зардалд зарцуулсан бөгөөд дэлхийн аварга охин маань бидний итгэлийг хадгалж, тус тэмцээний хошой аварга болсон билээ.

Хамт олныхоо зүгээс Анир охинд цаашдын хичээл сурлагад өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!